Login
Asuult Gallery Фото Сурвалжлага 2010 Он 2010.01.31 - Утгын Чимэг Уран Уншлагын Тэмцээн 2010 - Los Angeles
View Latest Comments View Slideshow

2010.01.31 - Утгын Чимэг Уран Уншлагын Тэмцээн 2010 - Los Angeles

Лос Анжелес дахь Монгол Номын Сангийн нэрэмжит Товчийг тодруулсан “Утгын чимэг” хэмээх энгүүн сайхан уран уншлагын уралдаан өнгөрөгч 1 дүгээр сарын 31-нд боллоо.
Фотог: Adyusuren Ayurzana [[email protected]]

Date: 01/31/2010
Owner: Gallery Administrator
Size: 139 items
first previous
IMG_0145

IMG_0145

Date: 01/31/2010
Views: 135
IMG_0147

IMG_0147

Date: 01/31/2010
Views: 141
IMG_0148

IMG_0148

Date: 01/31/2010
Views: 142
IMG_0150

IMG_0150

Date: 01/31/2010
Views: 125
IMG_0151

IMG_0151

Date: 01/31/2010
Views: 128
IMG_0152

IMG_0152

Date: 01/31/2010
Views: 144
IMG_0153

IMG_0153

Date: 01/31/2010
Views: 123
IMG_0154

IMG_0154

Date: 01/31/2010
Views: 259
IMG_0155

IMG_0155

Date: 01/31/2010
Views: 138
IMG_0156

IMG_0156

Date: 01/31/2010
Views: 172
IMG_0159

IMG_0159

Date: 01/31/2010
Views: 204
IMG_0160

IMG_0160

Date: 01/31/2010
Views: 156
IMG_0161

IMG_0161

Date: 01/31/2010
Views: 147
IMG_0162

IMG_0162

Date: 01/31/2010
Views: 141
IMG_0163

IMG_0163

Date: 01/31/2010
Views: 141
IMG_0164

IMG_0164

Date: 01/31/2010
Views: 128
IMG_0165

IMG_0165

Date: 01/31/2010
Views: 149
IMG_0167

IMG_0167

Date: 01/31/2010
Views: 135
IMG_0168

IMG_0168

Date: 01/31/2010
Views: 182
IMG_0169

IMG_0169

Date: 01/31/2010
Views: 164
IMG_0170

IMG_0170

Date: 01/31/2010
Views: 168
IMG_0171

IMG_0171

Date: 01/31/2010
Views: 167
IMG_0172

IMG_0172

Date: 01/31/2010
Views: 177
IMG_0173

IMG_0173

Date: 01/31/2010
Views: 169
IMG_0174

IMG_0174

Date: 01/31/2010
Views: 169
IMG_0176

IMG_0176

Date: 01/31/2010
Views: 200
IMG_0177

IMG_0177

Date: 01/31/2010
Views: 178
IMG_0178

IMG_0178

Date: 01/31/2010
Views: 178
IMG_0181

IMG_0181

Date: 01/31/2010
Views: 199
IMG_0182

IMG_0182

Date: 01/31/2010
Views: 300
IMG_0183

IMG_0183

Date: 01/31/2010
Views: 408
 
first previous
Page: 1 2 3 4

Recent comments

Товчийг тодруулсан “Утгын чимэг”

| show fullshow summary

Лос Анжелес дахь Монгол Номын Сангийн нэрэмжит “Утгын чимэг” хэмээх энгүүн сайхан уран уншлагын уралдаан өнгөрөгч 1 дүгээр сарын 31-нд боллоо.


Монголынхоо уран зохиолд хайртай, хэл соёлоо эрхэмлэдэг хүн бүхэн ирээрэй гэж ...

Лос Анжелес дахь Монгол Номын Сангийн нэрэмжит “Утгын чимэг” хэмээх энгүүн сайхан уран уншлагын уралдаан өнгөрөгч 1 дүгээр сарын 31-нд боллоо.


Монголынхоо уран зохиолд хайртай, хэл соёлоо эрхэмлэдэг хүн бүхэн ирээрэй гэж зар тараасан энэ уралдааны танхимд номын сангийнхаа танилцуулга, үзүүлэнгийн номууд, самбар сэлтээ гаргаж бэлтгээд, номын өргөөнийхөө хойморт, төрийн далбаагаа залж, хүндэтгэлийн идээ будаа зассан байв.

Нэг жилийн өмнө 200 орчим Монгол ном тал, талаасаа цуглуулж Монгол Номын сангийнхаа эхийг тавьж байсан. Уншихгүй байж болохгүй ном, Байхгүй юмгүй ном, Монгол ёс заншил, зан үйлийн товчоон гэх мэт сонин содон нэрт тэргүүлэн, Монголын шилдэг өгүүллэгийн болон яруу найргийн түүврүүд, Монголын зохиолчдын болон Америкт суугаа Монгол уран бүтээлчдийн олон шинэ номуудыг энэ үеэр дэлгэн үзүүлэв. Номын санд олсон орлогоороо ном авсаны дээр Америкийн Монголчуудын худалдааны танхим зэрэг байгууллага, найз нөхөд, хувь хүмүүсийн хандиваар фондоо өргөжүүлэн нийт 400 гаруй номтой болоод байгаа гэнэ. Түүнчлэн цөөн ч гэсэн байнгын уншигчидтай, Ганзориг нарын идэвхитэй уншигчтай болсон хэмээн Уран уншлагын уралдааны нээлтийн үеэр танилцуулав.

Монгол Улсын Соёлийн тэргүүний ажилтан хуучирч Ичинноров сонгодог аяз тоглож танхимийн жаврыг үргээлээ.

Уралдааны салхийг Лос Анжелес хотноо ажиллаж амьдардаг Сэтгүүлч Мөнхцэцэг өөрийн бичсэн “Цасан зүүд” өгүүллэгээрээ хагалав. Тэрээр “Шинэ жилийн үдэш анхны хайрт бүсгүйнхээ зургийг олж үзэж, сургийг нь гаргаад догдлон буй эх орноосоо алс суугаа залуу эрдэмтний тухай” өгүүлсэн.

Яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Хүлээлт” өгүүллэгийг Санта Моника коллежид жүжигчний мэргэжлээр суралцаж байгаа Билгүтэй үзэгчдийн сонорт хүргэлээ. http://www.biirbeh.mn/modules.php?name=News&file=article&sid=2716
...Намайг шуугин урсахын цагт
Чи минь санаад байвал
Намуун шөнөөр ирж
Давалгаан дээр минь унтаарай... хэмээн бичсэн Л.Өлзийтөгсийн шүлэг, өгүүллэгээс нандин мэдрэмж, өвөрмөц өнгө будаг харагддаг тул түүнийг унших дуртай гэж Билгүтэй хэлсэн юм.

... Ээжийн захидал төгсгөл хэсэгтээ балархай. Бодож санаснаа “цээжээ онгойлгон” биччихээд “хүний нутагт юугаа хийж удаад байдаг юм бол доо хүү минь” хэмээн өөртэйгөө ярьж, нүүр лүүгээ унжсан буурал үсээ чихнийхээ арлуу давуулж илчихээд л захидлаа уншиж суусан даа. Энэ сацуу хацрыг нь даган нулимс бөмбөрч бичсэн захидал дээр дуслахад сандран арчиж энэ хэдэн үсгийг нь бүдэгрүүлсэн байлгүй” хэмээн ээжийгээ санасан хүүгийн сэтгэлийн үгийг Батсүх гуай дамжуулсан юм.
http://dayarmongol.com/index.php?option=com_content&task=view&id=1807&Itemid=117
Батсүх гуай өнгөрсөн жилийн уралдаанд өөрийн зохиосон Нүүдэлчин шүлгээрээ оролцож дэд байр эзэлж байсан билээ.

Америкийн Монголчуудын дундаас олон сайхан өгүүллэгээрээ онцгойрон шалгарсан нь Түмэнбаярын Бум-Эрдэнэ билээ. Түүний Товч өгүүллэгийг Д.Уранчимэг амилуулаа. Тэрээр алс холын Санфранцискогоос ногт ганзаглан ирж энэ уралдаанд оролцсон юм.

Товч гэж ...Ээжээ, ээжээ миний товч тасарчихлаа гэсээр тав зургаа орчим насны хүүгийн алганыхаа бяцхан хонхорхойд атгагдаж ирсэн жижигхэн цагаан товч эмээгийн товчний хайрцаганд хэсэг товчнуудын хамт хагас өдөр болоод гарахдаа мэдэрсэн мэдрэмжээр дамжуулан хүмүүний амьдралын бардам эрхэмсэг, эрх танхи, ганцаардмал, цөхөрмөл, мөхмөл, бүр үхмэл, бас байж болох олон өнгө аяс, хөг аялгууг илэрхийлэн цагаан инээд хөгжөөн, хөнгөн гуниг, ухааралыг хослуулан гаргасан хөөрхөн өгүүллэг.
http://dayarmongol.com/index.php?option=com_content&task=view&id=3141&Itemid=111
Энгэрийн гэхдээ яаг хоёр хөхний хооронд таардаг тийм нандин товч, Хэдэн шүд нь мултарч унаад, эвдэрчихсэн яайжийсан цахилгаан, эрдэмтэн хүний пиджакны товч, генерал хүний шинельний товч, саатай торгоор, хар даалимбаар сампин зангидсан монгол товчнууд, эрлийз товч, зураачийн товч, яруу найрагчийн товч, наалдан пад болчихоод салдаг ч үгүй, ичдэг ч үгүй кноп, тасар татуулсан ташааны товч гээд хүүхдийн жижигхэн цагаан товчинд өөрсдийгөө танилцуулсан тэдний үйл хөдлөл, үг яриа ийм л байна даа гэж бодогдохоор Урнаа маань уншиж, товчийг тодруулав.
Дараагийн өгүүллэг дахиад л Т.Бум-Эрдэнийн “Боб” өгүүллэг байлаа. Эх нутгаасаа алс хол суугаа хүмүүсийн амьдралын жаргал зовлонг мэдэхийн тул түүний бичсэн өгүүллэгүүд эндэхийн уншигчдад ойрхон байдаг биз ээ. http://dayarmongol.com/index.php?option=com_content&task=view&id=2273&Itemid=111
Өөрийнхөө харж асардаг баян өвгөнөөс “хүн энэ хорвоод ирэхдээ ямар нэгэн хүнээс хайр энхрийлэл, уянга ухаарал авах гэж ирдэг. Харин буцахдаа хэн нэгэнд ямар нэгэн юм өгчихөөд буцах ёстой” гэдгийг ухаарч,Та эцэг эх, элгэн садан, эх оронд минь буцааж, аавыгаа ачлах их ухааныг өгсөн хэмээн эх нутгийнхаа зүг нисч яваа залуугийн бодрол.
Д.Дашдорж Боб өгүүллэгээ “Гэгээн алсад одохсон” гэж сайхан аялгуугаар чимэглэн сонсогчидоо хүргэсэн. Бас өгүүллэгтээ өөрөө гүн ороод нулимс дусаагаад авна лээ. Саяхан бурхан болсон зулай гишгэн төрсөн ахыгаа, тойроод суусан ахмадуудыг хараад гэнэт нулимс гарчихлаа шүү гэсээр суудалдаа очсон.
СанФранцискод суугаа утга зохиолч судлаач, зохиолч Я.Баатар, Виржинад суугаа Зохиолч, сэтгүүлч Л.Батбаяр, Лос Анжелест суугаа Орчуулагч Ж.Оюунцэцэг нарын Америкт суугаа Монголын уран бүтээлчид Утгын чимэг уралдааныг халуунаар дэмжиж өөрсдийн мэндчилгээ шүлэг зохиолоо ирүүлснийг уралдааны дундуур уншиж сонсголоо.
Нутаг нугийн цөстэй эрийн морийг хөтлөн сумын наадамд явах замдаа залуу сайхан эхнэрт татагдан, сайхан дуу дуулж, сайхан мөрөө түшилцэн Ононгийн тохойд учирсан залуу насны сайхан хайрын тухай бичлэг энд бас уншигдлаа. http://www.biirbeh.mn/modules.php?name=News&file=article&sid=725
Цамба салхи татуулан давхиж ирээд хэдэн үгийн солиогүй морин дээрээс минь хуу татаж орхин, Хулангийн цулбуурыг шүүрч аваад, морьдоо хайр найргүй ташуурдан улаан тоос манарган давхин одохуй зам дээр явган хаягдаж
Би чамаас хариугаа авна даа. Заавал авна! Хулан ч чамайг хаяна. Yзээрэй, муу нохой! 'Хулан чамайг заавал хаяна! гэж нулимсаа арчиж нусаа татсаар хоцордог Арван долоон нас ч дээ. Хөөрхий. зайлуул. Би тэгэхэд өөрийгөө эр хүнд тооцож явжээ. Гэтэл тэр зун ёстой шалчгар эр болохоо мэдсэн тухай өгүүлдэг Эрдэнэ баавайн ур шингэсэн Хулан бид хоёр гэж нэгэн оргил өгүүллэг байдгийг хэн хүний мэднэ. Энэ өгүүллэгийг хүүхдүүд дээрээ ирж амарч яваа Сурмаажав гуай намбалагхан уншиж олны сонорт хүргэлээ.
Номын санг эрхлэн ажиллуулж байгаа Б.ГанЭнхбаяр маань Зохиолч Шүүдэрцэцэгийн бичсэн Тал гамбираас болж өнчин дүүгээ хороосны гомдол цөхрөл, харуусал, бас ахан дүүсээ халуун бүлээ хайрлахын ухаарал шингээсэн “Тал Гамбир” гэдэг өгүүллэгийг сэтгэлээ хөдөлгөн, нулимсаа дуслуулан байж олонд хүргэсэн.
Ингээд уралдааны тэргүүн байрыг Д.Уранчимэг “Товч” өгүүллэгээр, Дэд байрыг Батсүх “Ээжийн Минь үнэртэй захиа” өгүүллэгээр, Билгүтэй “Хүлээс” өгүүллэгээр тус тус хүртэж, Тусгай шагналыг Д.Дашдорж Боб өгүүллэгээр хүртлээ.
Энэхүү уралдаанаа өргөжүүлэн Америкт суугаа утга зохиол, хэл соёлоо дээдэлдэг Монголчуудаа, уран бүтээлчдээ өргөнөөр оролцуулдаг, Америкийн Монголчуудын оюуны нэгэн наадам болговол зүгээрсэн гэсэн саналыг гаргаж, бас шүлгээр дэврээд авцгаалаа. Батсүх гуай Нүүдэлчин шүлгээрээ мэндийг хадаг өргөсөн бол Б.Энхтуяагийн Эх хэл гэсэн шүлгийг Урнаа уншиж, бас Бавуугийн Лхагвасүрэн, Данзангийн Нямсүрэн, Гомбожавын Мэнд Оёо, Ц.Бавуудорж, А.Эрдэнэ-Очир найрагчдын шүлгээс савныхаа хэмжээгээр утган залгилаад тарцгаав.
Номын буян арвижих болтугай.
Д.Бишүүгарам

www.lamgl.com

Posted by Gallery Administrator on Sat, 20 Mar 2010 22:26:50 +0000

View Latest Comments View Slideshow
Powered by Gallery v2.3